Аймгийн Засаг дарга Г.Ганболд гүнзгий сургалттай сургууль, ангийн зарим төлбөрийг буцаан олгох, бүрэн төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг авахгүй байх үүрэг өглөө.
Тодруулбал, аймгийн хэмжээнд сургалт явуулж буй гүнзгий сургалттай сургууль болон гүнзгий ангийн төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 28 хүртэл тооцож, түүнээс хойших хугацааны сургалтын төлбөрийг эцэг, эхчүүдэд нь буцаан олгох үүргийг аймгийн БСУГ-т өгчээ. Харин 1 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй байсан сурагчид гүйцээн төлөх шаардлагагүй болж байна.