Засгийн газрын "Төрийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймаг Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлдээ 27 суманд төрийн мэдээлэл солилцооны "Хур систем”-ийг нэвтрүүлж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, "Хур систем” нэвтрүүлэх төслийн нэгжтэй хамтран суманд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний ажилтнуудад сургалт хийж, "Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.