Австрали улс ирэх баасан гарагт коронавирусын халдвартай холбогдуулан гаргасан хөл хорионы журмаа цуцлах болсон талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдлээ.
Мөн Австралид коронавирусээр халдварлагчдын тоо буурч байгаа ч иргэдийг халдвараас сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авч, хараа хяналтаа сулруулахгүй байхыг шаардсан юм.
Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 6,700 халдварын тохиолдол бүртгэгдэж 93 хүн нь нас бараад байгаа ажээ.