Хятадын Хубэй мужид пүрэв гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 4823 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 116 хүн нас барсан байна.
"COVID-19" коронавирусний халдварын голомт болох Хубэй мужийн Эрүүл мэндийн комиссын баасан гарагт мэдээлснээр, пүрэв гарагт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудад клиникээр оношлогдсон 3095 тохиолдол багтсан бөгөөд нас барагсдын дунд клиникээр оношлогдсон 8 хүн байжээ.
Баасан гарагийн өглөөний байдлаар Хубэй мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 51986 хүрсэн байна.