Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар XII ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг бүрдүүллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах юм. Ингэхдээ давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах аж
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг, эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна. Ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна” гэв.