Францын парламент ариун цэврийн онц дэглэм сахих хугацааг долоодугаар сарын 10 хүртэл сунгаж байна. Хуулийн төслийг тавдугаар сарын 9-нд баталжээ. Өмнө нь Сенатаар төслийг хэлэлцүүлэхэд хязгаарлалтын дэглэмийг сунгахын төлөө 252 төлөөлөгч санал өгч 87 хүн эсэргүүцсэн аж.
Францад өнөөдрөөс бага сургуулиуд цөөн сурагчтайгаар хичээллэж эхэлсэн бөгөөд дэлгүүр, номын дэлгүүр, үсчин, цэцгийн дэлгүүрүүд нээгдэнэ. Харин зоогийн газар, кинотеатр, шөнийн цэнгээний газар хаалттай хэвээр байх юм.