Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс эхэллээ. Энэ сарын 10-16-ныг дуустал нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах бол бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тухайн тойргийн 801 хүний гарын үсэг цуглуулан өрсөлдөх эрхтэй болох юм. Тэгвэл УОК-оос нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулан СЕХ-нд хүргүүлсэн байна. Зөвлөмжид бие даан нэр дэвшигч сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа өөр хоорондоо 1-1.5 метрийн зайтай, бөөгнөрөл үүсгэхгүй, айл өрхөөр явж гарын үсэг зуруулахгүй байх зэргийг тусгажээ. Харин нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахдаа цахимаар болон олон танхимд бөөгнөрөл үүсгэхгүй хуралдах, хүн бүр маск зүүх, халуун хэмжих зэргээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна.