Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон байгаа бөгөөд ААН-үүд ариутгалыг өдөр тутам хийх ёстойг ЭМЯ-наас зөвлөсөн. Тэгвэл өнөөдөр шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгаж байгаа байна.
Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж байгаа юм байна.
"Шинэ коронавирусын халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж бүх шатны шүүхийн байранд "Гар ариутгах булан” тохижуулжээ. Тус "Гар ариутгах булан”-д гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, Шинэ коронавирусын халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж тавьжээ.