Дархан хотын 16 дугаар багийн "Задгай”-д "Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, ослын тухай дуудлага өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрийн 19:42 цагт Онцгой байдлын албанд ирснээр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход Хово загварын өөрөө буулгагч онхолдож, Дархан хотын иргэн, 45 настай эрэгтэй М автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Иргэний цогцсыг тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Arslan.mn