Гуравдугаар сард "Ковид-19”-ийн халдвар авсан нярай хүүхэд Чикаго хотод нас барсан нь АНУ-д нэг наснаас доош насны хүүхдийн вирусын эндэгдлийн анхны тохиолдол болсон.
Тэгвэл саяхан Доктор Ратнер шинэхэн коронавирус ихэсээр дамжуулан урагт дамжих боломжтой гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Доктор Ратнер өөрийн эмнэлэгт халдвар авсан эхээс төрсөн нярай хүүхдэд асарч тусалсан гэжээ. Доктор Ратнер хэлэхдээ "нярай хүүхдэд эсрэг биеийн хариу урвал нь хэвлийд эсвэл төрөх үед халдвар авах чадвартай байж болзошгүй” гэсэн таамаг гаргасан байна. Тэд нярайг хөхний сүүгээр хооллохыг зөвшөөрсөн бөгөөд нярай хүүхдийг вирусын халдвар авахаас эрт үед нь хамгаалах арга хэмжээг хайж байна.
Энэтхэгийн Мумбай хотын нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн сард халдвар авсан эхээс төрсөн 115 нярайн гурав нь "Ковид-19”-ийн шинжилгээр эерэг хариутай гарсан ч дараачийн шинжилгээнүүдэд сөрөг гарсан байна. Эмнэлэгт халдвартай эхчүүдээс хоёр жирэмсэн эмэгтэй эмнэлэгт нас барсны нэг нь хүүхдээ төрөхөөс өмнө нас баржээ. Эмнэлэгт халдвартай эмэгтэйчүүдээс төрсөн нялх хүүхдүүдийн талаас илүү хувь нь хийсвэрээр төрсөн бол үлдсэн хэсэг нь байгалийн төрөлт байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. "Ковид-18”-ийн халдвар авсан жирэмсэн эхчүүдэд зориулж улс орнууд тусгай эмч нарын баг, тасаг гарган ажиллаж байна.
Хүүхэд төрүүлсний дараа эхчүүд тусгай тасагт долоо хоногийн турш үлддэг бөгөөд үүний дараа тусгай асаргааны төвд 10 хоног дахин тусгаарлагддаг аж. Харин энэ хугацаанд нярайг эхтэй аль болох уулзуулахгүй байхыг чухалчилдаг байна.
Б. Цэнгэлмаа