Саудын Араб улс коронавирусын улмаас түр хугацаагаар зогсоогоод байсан дотоодын нислэгээ энэ ням гарагаас эхлэн буцаан сэргээх болсон талаар өнөөдөр мэдэгдлээ.
Анх 3-р сарын 21-ний өдөр тус улсад халдварын тархалт эрчимтэй явагдаж эхэлсэн тул олон улсын болон дотоодын нислэгийн бүх авиа компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр засгийн газраас гаргаад байсан юм. Гэсэн ч одоо нөхцөл байдал сайжирч, халдварлагчдын тоо буурсан байгаа учир хөл хорионы журмыг сааруулж, 6-р сарын 21-ний өдөр гэхэд бүрэн чөлөөлсөн байх юм байна.