Коронавируст цар тахлын үетэй холбоотойгоор хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг МХБ-аас анхааруулав. хэдийгээр хОУ-ын хүүхдийн баярыг гэр бүлдээ тэмдэглэн өнгөрүүлэх ч бэлэг авах гэсэн хүүдүүдийнхээ хүслийг гүйцэлдүүлэх нь мэдээж. Иймээс НМХГ-аас шалгалт явуулжээ.
Уг шалгалтад 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулсанаас 559 зөрчил илрүүлж 394 буюу 73.7 хувийг нь газар дээр нь арилгуулсан байна
Мөн хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгаж, 30 ААН-д 28 сая 900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянга буюу нийт 37 сая 550 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулсан ажээ.