Улсын их баяр наадмын Үндэсний сурын салбар хороог энэ жил 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Коронавирусийн халдварын улмаас хүүхдийн харваа болохгүй, зөвхөн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулахаар тогтсон юм.
Энэ жил УОК, ХӨСҮТ-ээс гаргах зөвлөмжийн дагуу нийт 640 харваач цэц мэргэнээ сорино.
Улсын наадамд оролцох харваачдыг ирэх сарын 1-5-нд бүртгэх аж. Мөн Улсын баяр наадмыг 16 телевизээр шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин