
Онгоц нийт 50 орчим зорчигчтой голыг гатлахаар уруудан явж байсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 6 эмэгтэй, 3 хүүхэд байсан болохыг албаныхан онцолсон юм. Харин зарим зорчигчид азаар голын эрэг рүү сэлж амь гарсан байна. Мөн сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.
Бангладеш улс нь дотоод усан замын өргөн уудам нутагтай боловч аюулгүй байдлын стандартыг хангаагүйн улмаас жил бүр олон зуун хүн усанд амь эрстдэг гэх судалгаа бий юм.