Азийн дөрөв дэх том эдийн засагтай орон гэгдэх БНСУ нь дэлхийд төрөлтийн төвшнөөрөө хамгийн доор жагсаж байгааг НҮБ-аас мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр дэлхийн 201 улс орны төрөлтийн төвшний талаарх судалгааг бэлтгэн гаргадаг юм.
Энэхүү судалгаагаар Өмнөд Солонгос улсын нэг эмэгтэйд тооцогдох төрөлтийн төвшин 1.1%-тай байна гэх хариу гарсан нь хамгийн доод үзүүлэлт болж байгааг судалгааны багийнхан онцолсон байна.
НҮБ-ын Хүн амын нийгэмлэгийн сангийн Сөүл дэх газрын дарга Вон До-Ёон хэлэхдээ: "Энэхүү судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоос илүү боловсрол, хөдөлмөрийн хүртээмжийн тэгш байдлыг олж авах хүсэлтэй болсон байна. Иймд эмэгтэйчүүдийг чадавхижуулах бодлогоос бүрдсэн өргөн хүрээтэй институцийн шинэчлэл хийж, мөн эрчүүдийн оролцоог нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэх зэрэг дүгнэлтэд хүрлээ” гэжээ.
1994 онд тус улсад 100 охин тутамд 115.4 хөвгүүд төрж байна хэмээх тооцоо гарч байсан боловч одоо тэдний харьцаа 105.6 болж буурсан байна гэж мэдэгджээ.
Төрөлтийн төвшин доогуур байгаа бусад орнуудад Босни Герцеговин, Сингапур, Кипр, Грек, Итали, Португали зэрэг орнууд багтаж байна.