Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ 7 дугаар сард эх орондоо ирэх ирэгсдэдэ дараах зүйлийг анхааруулж байна. Үүнд:
• Иргэдийн 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1. 050. 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 630.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлэх
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой бичнэ.
• Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхарна уу
• Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал 10.000 төгрөгийг "Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.