УИХ-ын 2020 оны сонгуульд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нэр дэвшин өрсөлдөж, өдгөө УИХ-ын гишүүн болоод байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр захирамж гаргаж, тухайн аймгуудын Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32,7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч нарт даалгасан байна.
Тэгэхээр тодорхой хугацаанд Дорноговь аймгийг Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Төв аймгийг Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийг Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Орхон аймгийг Засаг даргын орлогч А.Амартүвшин нар түр удирдахаар болж байгаа ажээ.