Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт 8 сараас доошгүй хугацаагаар ХЦА хааж байгаа байлдагч, түрүүчийг 2 жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ. Энэ оны гэрээт хилчин сонгон шалгаруулалтын бүртгэлийг өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 02-15-ны хооронд бүртгэх юм байна.
Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:
Эрүүл мэндийн шаардлага хангасан
Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/
Эрэгтэй, 29 хүртэлх настай
160 см-ээс дээш өндөртэй
Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой
Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй
Ял шийтгэлгүй
Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой
Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх
Гэрээт хилчний албанд орохыг хүссэн байлдагч, түрүүч, иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Гэрээт хилчний албанд орохыг хүссэн өргөдөл
2.Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, диплом, үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
3. Эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл болохыг тодорхойлсон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт
4. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр
5. Гурван үеийн түүх
6.Орон нутгийн засаг захиргааны болон хуулийн байгууллагын тодорхойлолт /ажил хийж байсан бол ажлын газрын тодорхойлолт, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт/;
7. 3x4 см хэмжээний зураг 3 хувь
Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй иргэний материалыг өөрт нь буцаан олгоно. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна. Эрүүл мэндийн үзлэгээр "Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан ХЦА, иргэнээс "Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авна. Холбогдох утас: 51 260993
Эх сурвалж: ХХЕГ