Монголын Хөрөнгийн бирж үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 20 хувиар хөнгөлсөн байна.
"Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд ААН-үүдийн хөрөнгө татан төвлөрүүлэх, шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийнхүү шийдвэр гаргажээ.
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-д заасны дагуу үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлсийг энэ оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлжээ.