Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарын шуурхай хурал 7 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж хороод болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хороодод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүдтэй уялдан ажиллах, иргэдийн санал хүсэлтийн дагуу сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн байршилд тодотгол хийх, нийслэл дүүргээс зохион байгуулсан аян, арга хэмжээний хэрэгжилтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх, хороод үйл ажиллагаагаа ӨЭМТөвүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өгөв.
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн хороодын Засаг дарга нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа дүүргийн ЗДТГ-тай уялдуулах, хороодод хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх зэрэг холбогдох үүрэг даалгаврыг өглөө.