Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд 4 тахь авч ирэн Хомын талд нутагшуулж байв. Өдгөө өсөж үржсээр 100 тоо толгойд хүрээд байгаа аж. Энэ жилийн анхын төл өнгөрсөн тавдугаар сарын 6-нд мэндэлсэн бөгөөд Рубин нэртэй гүүний охин унага аж.
Хомын тал нь Завхайн аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог бөгөөд тус байгалийн цогцолбор газрын ажилтнууд жилийн 4 улиралд ажиглалт судалгаа хийдэг байна.
Тахь хамгаалах Францын холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1998 оноос эхлэн тахь сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.