Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хүнсний ногоо бол сонгино, төмс. Гэтэл махны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед махны жийрэг болгодог хүнсний ногоонууд нь үнэд ороод уур цухлыг нь багагүй хүргэж байгаа энэ мөчид шинэ ургацын ногоо ашгүй гараад ирж.
Гэхдээ л хуучин, бас олдохгүй шахам байж өндөр үнэд хүрээд байсан ногооны үнээс ч өндөр ёстой л "Би шинэ” гэсэн шиг "ДААМ” байгаа тухай иргэд өгүүлэл тавьж байлаа.
Ховд, Сэлэнгэ, Төв аймгаас шинэ ургацын ногоонууд орж ирж байгаа гэх ч төмс 2500 орчим, сонгино 2000 төгрөг байгаа аж.
Бөөний төвүүдэд арай бага үнэтэй ч 10, 20 кг-аас дээш хэмжээгээр авахгүй үнэ нь хямдрахгүй байгаа аж.
Ногооны үнэ ийм байхад харин махны үнэ тогтворжих хандлагатай болсон талаар иргэд хэлж байлаа.
"Яармаг" захаар үйлчлүүлж буй ХУД-ийн иргэн О.Бүзмаа гуайгаас мах ногооны үнэ, олдцын талаар асуухад " Өнөөдөр бүр овоо шүү. Махны үнэ бузгай буусан байна. Уг нь наадмын дараа махны үнэ буудаг ч нэг сайн бууж өгөхгүй байсан юм. Уржигдраас овоо буугаад эхэллээ. Хонины ястай махыг 9800 төгрөгөөр авчихлаа. 3 зг-аар махаар ямар ч байсан 7 хоночихно. Дээрээс нь ногоогоор хачирлана шүү дээ. Төмс харин үнэтэй байна. 2300 төгрөгөөр 4 кг-ыг авлаа. Аймгууд тарьсан ногоогоо хотод л авч ирж борлуулдаг шүү дээ. Удахгүй хямдарна байлгүй дээ. Одоо ч яах вэ муу хэлээд авч идэж л байна. ГЭхдээ хөдөө аж ахуйн яамнаас дээр үед чинь зохицуулалт хийж өгдөг байсан юм шүү дээ. Одоо ч тийм юм алга даа. Хуучны сайхан цагаа санах л юм байна шүү. За, эмээ нь явлаа” гэсээр 3 кг мах, 4 кг төмсөндөө түүртэн явж одов.
Аливаа зүйлд зохицуулалт, зөв менежмент хэрэгтэй. Тэгвэл Бүзмаа гуайн хэлснээр удахгүй нийслэлд "Ургацын баяр” гэгч эхэлж намрын налгар өдрүүд дуустал шинэ ургацын ногоогоор хотынхон бялхана шүү дээ.
Эртлээд шинэ ургацын ногоогоо нийслэлчүүдэд хүргэж байгаа нь сайшаалтай ч үүнд ХХААХҮЯ-гаас зохицуулалт хийж бас болно доо, уг нь.