Энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн байна. Нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 9 дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр борлуулжээ.
Одоогийн байдлаар 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгана. Нөөцийн махны үнэ нь нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байгаа юм. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаж байгаа аж.