Дорноговь аймгийн онцгой байдлын газрын мэдээлснээр гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ. Одоогоор зам засварын ажил явагдаж байгаа учраас зорчих хэсгийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.