Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ингэснээр Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг долоодугаар сарын 26-ны 15:00 цагт нээсэн байна.
Улиастай сумын иргэн 39 настай Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн гэх өгүүлэмжтэй, халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлагдаад байсан юм.