Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих” тухай А/1036 дугаар захирамжийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдан гэр хорооллын 7-19 дүгээр хорооны 31785 айл өрх бүрээр орж зуух, ханан пийшингийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажилтай холбогдуулан ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлд анхаарах, мэргэжил арга зүйн зөвлөгөө зааварчилгаа өгч хамтарч ажиллах талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Шинэбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, хурандаа Д.Нандинжаргал, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх нарт дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол үүрэг чиглэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулж харилцан санал солилцлоо.