
Орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тодруулбал орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгой компанитай санамж бичиг байгуулав. Мөн SSM компанитай, ханган нийлүүлэгч Өнөд өвлөх урлахуй ХХК, Гүүд рүүт ХХК, Төгөлдөр ананд ХХК нар гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээний ханган нийлүүлэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар болов. Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, монгол хоолоор ханган нийлүүлэлт хийх юм.