Манай улсад анхны коронавирусийн халдвар тээгч илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой Комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Үүнд:
Олон улсын болон орон нутгийн бүх галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарыг 28 хүртэл түр зогсооно.
Орос, Турк, Казакстан улс Монгол улс хоорондын онгоцны нислэлийг 13-ны өглөөнөөс 28-ыг дуустал түр зогсооно.
Хүнсний захууд хаагдахгүй учраас хүнсний хомсдол үүсэхгүй. Хүнсний нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд явуулна. Үнэ хөөрөгдөх, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлнэ. Үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно.
Шатахууны хомсдол зохиомол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно.