
Ажилтнууд үзлэг шинжилгээний 16 багцаас сонгох боломжтой бөгөөд эхний хамрагдсан хүмүүсийн дийлэнх буюу 28.5 хувь нь үндсэн багц болох зүрх судас, хөхний шинжилгээ, ходоодны дуран зэрэг шинжилгээ, оношилгоог сонгожээ. Түүнчлэн нуруу, мэдрэлийн өвчлөлийн багц үзлэгт хамрагдагсад ч зонхилж байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилтнуудыг цехийн харьяаллаар нь авч үзвэл, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар угсралтын цехийн ажилтнууд ихэнх хувь нь байгаа аж. Энэ жил урьдчилан сэргийлэх үзлэгийг цехүүдийн хуваариас гадна эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үзлэг оношилгоонд хамруулах шаардлагатай ажилтнуудаа нэн түрүүнд оруулах чиглэл барьж буй гэж зохион байгуулагчид ярилаа.