Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих” тухай А/1036 дугаар захирамжийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдан гэр хорооллын 7-19 дүгээр хорооны 31785 айл өрх бүрээр орж зуух, ханан пийшингийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 8 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол Ажлын хэсгийн ахлагчийн хувьд 13-19 дүгээр хорооны ажлын явцтай биечлэн танилцаж, Нийслэл, дүүргээс хамтран ажиллаж байгаа газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудтай холбогдуулж үүрэг чиглэл өглөө.