ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр "Оюу-толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес-ыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Онцгой байдлын ерөнхий газар нь "Оюу-Толгой” ХХК хооронд "Гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2019 онд байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон хэмжээний осол болсон тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.