"Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб болон дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс хамтран 1-19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Ингэхдээ "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, Бүртгэлийн тухай хууль тогтоомж, цэргийн дүйцүүлэх алба болон 2020 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны халалт, татлагатай холбоотой мэдээлэл өгч ажиллаа.
Мөн иргэдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, хорооны албан хаагчдад төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй, сахилга бат, харилцаа хандлага, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр уулзалт хийлээ. Уулзалтад нийт 371 иргэн хамрагдан 35 санал хүсэлт ирснээс цэргийн штабт хандсан 16 хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой 5 асуудал, хууль зүйн зөвлөгөөг 25 иргэнд өгч ажиллаж байна.