
Энэ үеэр сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.
"Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг тодорхойлжээ.
З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэв.