УИХ-ын 2016, 2020 оны сонгуулийн үр дүнд АН парламентад 9-11 суудал авч, ялагдал хүлээсэн. 2016 оны ялагдлын дараа тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдож, Ардчилсан намын үйл хэрэг түүний Шонхор таур байрнаас сүүлийн 3 жил үргэлжилсэн гэж болно.
Харин 2020 оны сонгуулийн ялагдлын дараа С.Эрдэнэ АН-ын даргын ажлаа өгч, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан томилогдсон. Улмаар АН шонхор таур /Ардчиллын өргөө/ -аас нүүж, хуучнаар С.Зоригийн хөшөөтэй байрандаа буцаж ирсэн.
Харин тус намын үйл ажиллагаа УИХ-ын сонгуулийн ялагдлын дараахан ШИНЭ намын удирдлага, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Л.Болдын эзэмшлийн "Богд банк”-ны байранд үйл ажиллагаа нь явагдаж байна гэх мэдээлэл байсан.
Харин үүнд нь АН-ын зарим гишүүд итгэж чадахгүй байсан юм. Учир нь 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураалтад АН-ын бүлгийн 9 гишүүдээс Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын гурван гишүүн У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэж санал өгсөн юм. Үүний дараа Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ нам гэгчийг байгуулж, АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, тус нам УИХ-д бүлгэгүй болж хувирсан.
Тэгвэл АН-ын үйл хэрэг Л.Болдын гэрийн хатавчнаас явагдаж байснаа албан ёсоор ил зарлах шиг боллоо. Учир нь Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Л.Болдын эзэмшлийн Богд банкны байрны хаяг "Ардчилсан нам” болжээ.
Эх сурвалж: Isee.mn