Өнгөрсөн зургадугаар сараас хойш олон нийтийн дэг зурам зөрчсөн хэргээр нийт 420 хүнийг баривчилсан гэж Хонконгийн Цагдаагийн газраас мэдэгджээ.
Хууль бусаар жагсаал зохион байгуулж, үймээн самуун дэгдээсэн, цагдаагийн биед халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн болон бусад гэмт хэрэгт холбогдуулан 16-74 насны 420 хүнийг баривчилсан байна.
Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний гол шалтгаан нь эх газрын Хятад руу сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлтэй холбоотой юм.