Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран алба хаагчдын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох, хавдар, халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 45 алба хаагчийг ЭХО, рентген цээж харалт, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими, серологи, иммунологийн шинжилгээнд хамруулсан юм.
Мөн дотор, зүрх судас, мэдрэл, сэтгэц, чих, хамар, хоолой, шүд, нүд, гэмтэл, мэс засал, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.