• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

“Баялгийн хараал”-д нэрвэгдэхгүйн тулд түүхий эдийн илүүдэл орлогоо шингээх ухаалаг шийдэл нь баялгийн сан

2020/11/10
Хөгжлийн шалгарал
Боломжоос давсан нөөцийг шингээх боломж физикийн хуульд байхгүй. Таван литрийн багтаамжтай саванд зургаан литр шингэн хийвэл сав дүүрч, нэг литр нь илүүдэл болж асгарна. Харин эдийн засагт илүүдлийг шингээх боломж байдаг. Илүүдлээ шингээж чадсан улс хөгжсөн жишээ олон. Ялангуяа, манайх шиг байгалийн баялаг ихтэй улс орнууд "Голланд өвчин”, "Баялгийн хараал”-д нэрвэгдэхгүйн тулд түүхий эдийн илүүдэл орлогоо шингээх ухаалаг шийдэл олсон нь баялгийн сан юм.
 Норвеги улс 1950-иад оноос газрын тосны асар их нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засаг нь "Голланд өвчин”-д нэрвэгдэж, түүхий эдийн хэт хамааралтай болж байв. Бодит багтаамжаас давсан орлогын улмаас эдийн засагт нь асар их халалт үүсч, эсвэл газрын тосны үнэ унахад дагаад шок авч байсан учир илүүдэл орлогоо 1967 онд байгуулсан Тэтгэврийн сандаа хуримтлуулж эхэлжээ. Гэсэн ч "Голланд өвчин”- ий шинж тэмдэг арилсангүй. Тиймээс Norway Pension Fund Global-г байгуулж, өнөөх илүү мөнгөө "ад үзэж” эдийн засгаасаа бүр гаргах арга хэмжээ авч, шинэ санд хуримтлуулж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бусад улс орны Засгийн газар, төв банк болон компаниудын өгөөж нь тодорхой үнэт цаас, үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах замаар өсгөж арвижуулж эхэлжээ.
 Norway Pension Fund Global өнөөдрийн байдлаар 1.1 их наяд ам.долларын активтай дэлхийн хамгийн том баялгийн сан болоод байна. Норвеги улс 40-өөд жилийн турш байгалийн баялгаас үүдсэн эдийн засгийн олон сорилтыг даван туулсны эцэст илүүдэл орлогоо ухаалгаар удирдаж эхэлсэн нь энэ. Түүнээс хойш тус улс баялгийн засаглал хамгийн сайн хөгжсөн, иргэн бүртээ байгалийн баялгаа тэгш хүртээж чаддаг, хүчирхэг эдийн засаг болов. Бусад улс орны хувьд ч суралцах сайн жишээ болон хувирлаа.
"Голланд өвчин”, "Баялгийн хараал”-д нэрвэгдэхгүйн тулд түүхий эдийн илүүдэл орлогоо шингээх ухаалаг шийдэл нь баялгийн сан.
Манай улс уул уурхайдаа түшиглэн шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах явцдаа баялгийн сан байгуулах хэд хэдэн оролдлого хийж байсан. Өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүрт хүртээх оролдлогууд нь ихэнхдээ бэлэн мөнгө тараах хэлбэрээр явж ирсэн. Тиймээс ч баялгийн өгөөж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бус харин ч бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, импортын худалдан авалтыг өрдөж, эдийн засагт халалт үүсгэж сайн биш саар үр дагавар ихтэй байсан.
 Шалгарлын үр дүн
Өдгөө дэлхий дээр баялгийн 122 сан байдаг бөгөөд нийт активынх нь хэмжээ 27 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь АНУ-ын эдийн засгаас 1.2 дахин, өмнөд хөршийн эдийн засгаас 1.9 дахин их хэмжээ юм. Баялгийн сангийн дийлэнх нь байгалийн баялгаас орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг бол үлдсэн хэсэг нь валютын илүүдэл нөөцөө үр ашигтай, өгөөж нь тодорхой, урт хугацааны хөрөнгө оруулалтад хийх замаар сангийн хөрөнгөө өсгөж үржүүлдэг онцлогтой.
Байгалийн баялаггүй Сингапур зэрэг орны баялгийн сангууд хоёр дахь хувилбарын тоонд ордог. Эдгээр санг үүссэн зорилго, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтаар нь тогтворжуулалтын сан, хадгаламжийн сан, валютын нөөц хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Тогтворжуулалтын сан нь төсвийн сахилга батыг хангах зорилготой. Ашигт малтмалын үнэ өсөлттэй үед илүүдэл орлогыг хуримтлуулж, бууралттай үед хадгалсан хөрөнгийг хуваарилах зарчим баримталдаг. Харин валютын нөөц хөрөнгө оруулалтын сан нь гадаад валютын тодорхой хэсгийг тогтмол орлоготой үнэт цаас, гадаад валютын активд хөрөнгө оруулалт хийх замаар импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах, гадаад валютаар үнэт цаас гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Хадгаламжийн сан нь ирээдүй үедээ зориулан нийтийн баялгийн өгөөжийг хуримтлуулах зорилготой.
Харин хөгжлийн сангийн хувьд эдийн засгийн төрөлжилт, стратегийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм-эдийн засгийн зорилтыг хангадаг. Үйл ажиллагаа нь холдинг компанийн бүтэцтэй. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улс орны ирээдүйн орлогын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, хүний хөгжил, орон нутгийн үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих нь уг сангийн үндсэн үйл ажиллагаа юм.
Өдгөө Монгол Улс орлогоосоо Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулдаг. Ирээдүй хойчдоо зориулан нийтийн баялгийн өгөөжөө хадгалахаар 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж байгаа. Энэ нь олон улсын жишгээр хадгаламжийн зориулалттай бөгөөд АНУ- ын Аляска, Кувейт, Катарын баялгийн сангуудын үйл ажиллагаатай илүү төстэй.
Байгалийн баялаг, уул уурхайн орлогоо ухаалгаар удирдах гэсэн манай улсын мөрөөдөлд энэ жил нэгэн ахиц гарлаа
Харин Төсвийн тогтворжуулалтын сан нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ уруудахад төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ашиглах зориулалттай. Энэ төрлийн баялгийн сан Чили, Венесуэль, Казахстанд бий. 2020 оны байдлаар уг хоёр санд 1.2 их наяд гаруй төгрөг төвлөрөөд буй бөгөөд өсгөж арвижуулах, захиран зарцуулах эрх нь сангийн бодлого эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бий. Онолын хувьд Монгол Улс баялгийн хэдэн ч сантай байж болох аж. Гэхдээ дээрх хоёр сангийн үйл ажиллагаа нь байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэхэд зориулагдаагүй. Олон улсын жишгээр ийм үүргийг хөгжлийн сан гүйцэтгэдэг.
Эргэлтийн цаг
Байгалийн баялаг, уул уурхайн орлогоо ухаалгаар удирдах гэсэн манай улсын мөрөөдөлд энэ жил нэгэн ахиц гарлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон "Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт баялгийн сантай болохоор тусгасан юм. Баялгийн санг хөгжлийн сан загвараар байгуулж, эх үүсвэрийг нь эдийн засгийн эргэлтэд орсон стратегийн ач холбогдол бүхий ордуудад суурилж бүрдүүлэхээр урьдчилсан байдлаар ярилцаж байна. Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулан, үр өгөөжийг нь баялгийн сангаар дамжуулан иргэн бүртээ шударга, тэгш хүртээхээр тусгасан. Өргөн уудам газар нутагтай ч дэд бүтцийн хөгжил сул, хот ба хөдөөгийн ялгаа ихтэй нь Монгол Улсыг урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, нийгэм-эдийн засгийн зорилтуудаа хангахад амаргүй сорилтыг бий болгодог.
Уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулбал бүс нутаг идэвхжиж, түүнийг даган ажлын байр олноор бий болно. Үүний тод жишээ нь Оюу толгой, Таван толгойн хаялгыг даган хөгжиж буй говь нутаг билээ. Яг үүнтэй адил баруун, зүүн, хил дагуух бүс, хоймор нутгуудын эдийн засгийн идэвхийг сэргээх боломж бий.
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд өмнөх Засгийн газрын бодлого үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдсэн нь дээр дурдсан эрх зүйн суурь бичиг баримтуудад тусгасан баялгийн сангийн бодлого биеллээ олох итгэл төрүүлж байна. Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2 дугаар тогтоолд баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бусаар бие даан хэрэгжүүлэх, олон нийтийн зохистой хяналтыг бий болгохоор тусгасан.
Хэрэв энэ тогтоолын үзэл санаа хөгжлийн зорилго бүхий баялгийн сангийн тухай хуульд биеллээ олбол "Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тусгасан зорилтууддаа хүрэх маш том хөдөлгөгч хүч болно. Баялгийн сангийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн баталснаар ирэх 10 жилд сангийн хөрөнгө арвижих суурь тавигдах юм.
Монгол Улсад одоо үйлчилж буй хууль тогтоомжоор баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх үүрэг "Эрдэнэс Монгол” нэгдэлд ногдож буй. УИХ-ын 2007 оны тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол” эзэмшдэгийн зэрэгцээ компанийн үйл ажиллагааг ирээдүйд баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд чиглүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсруулах Ерөнхий сайдын 2019 оны 11 дүгээр захирамж бий.
Харин дараагийн 10 жилд иргэдийнхээ аюулгүй байдал, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зам тээвэр, эрчим хүч, усны менежмент, харилцаа холбооны салбарууд, уул уурхай дагасан дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэх замаар дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох юм.
Дэлхийн томоохон баялгийн сантай 35 орон 2008 онд Сантьягогийн зарчим, практикийг батлах тухай олон улсын конвенцыг батлан, түүнд тусгасан зарчмуудыг баялгийн сангийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг.
Бид баялгийн сангийн хуулиа энэ зарчимд нийцүүлэн баталж, конвенцод нэгдэн орсноор үйл ажиллагаа нь ил тод, хараат бус, иргэдэд өгөөжтэй, сайн засаглалаар явах боломжтой болох юм. Ерөөсөө Сантьягогийн зарчим, практикийг батлах тухай олон улсын конвенцыг батлах хүртэл дэлхий дээр үндэсний баялгийн санг хууль зүйн хувьд тодорхойлсон эрх зүйн баримт бичиг байгаагүй аж. Тиймээс 2007 онд ОУВС-аас анх удаа тухайн үед байсан 100 орчим Үндэсний баялгийн сангийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалж, улмаар үр дүнд нь дээрх 24 зарчим бүхий конвенцыг баталсан юм. Конвенцын томьёолсноор үндэсний баялгийн сан гэдэг нь тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд зөвхөн Засгийн газрын хяналт дор үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан байдаг. Тиймээс одоо яригдаж буй тодруулбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 16 дугаарт бичигдсэн "Баялгийн сангийн тухай хууль”- ийг дээрх зарчмын дагуу баталбал олон улсад дархлаатай болно гэсэн үг. Ирэх 30 жилд дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэх зорилтыг хангах нэг том энерци нь баялгийн сан юм.
 
Үндэсний баялгийн сангийн эрх зүйн баталгаа
  1. ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүйорчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэснийбаялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
  1. ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН 2 ДУГААР ТОГТООЛ
Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого, төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг, сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх;
Сангийн хөрөнгийн удирдлагын компани уг сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бусаар бие даан хэрэгжүүлэх, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг хэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд сангийн хөрөнгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэддээ хүртээхдээ тэгш байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх, сангийн хөрөнгийн удирдлагын компанийн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг олгох;
  1. "АЛСЫН ХАРАА 2050” УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.
1-р үе шат (2020-2030): Үр ашигтай хөрөнгө оруулалт
2-р үе шат (2031-2040): Нийгэм, эдийн засгийн зорилтыг хангуулагч сан байна
3-р үе шат (2041-2050): Олон улсын хүлээн зөшөөрөгдсөн үндэсний баялагийн сан байна
  1. ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
3.2.9 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.
Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл 

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төрийн мэдэл, төсвийн мөнгөнөөс салгах хэрэгтэй

2020/07/28

Г.Амартүвшин: БНХАУ нүүрсээ манай улсаас түлхүү авахаар болсон нь том боломж

2020/07/21

ҮАБЗ өнөөдөр хуралдана

2020/03/16

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх гэрээг байгууллаа

2020/02/21

Эрдэс баялгийн салбарынхан COVID 19 вирүсийн тархалттай тэмцэхэд зориулж хандив өргөхөөр боллоо

2020/02/17
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola