Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 16.00 цагт хуралдахаар болжээ. Хурлаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр шинэ коронавирусийн халдвараас шалтгаалж үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл сонсох аж.
Коронавирусийн халдварын тархалт нь олон улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй бөгөөд манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нөхцөл үүсээд байгааг мэргэжлийнхэн анхааруулаад байгаа юм.