Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ.
Коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархаж, цар тахал болсныг ДЭМБ зарласан.
Манай улсын хувьд одоогоор нэг гадаадын иргэн халдвартай нь батлагдсан байгаа.
Тиймээс энэ үед ямар арга хэмжээ авах чиглэлээр ҮАБЗ хуралдах бололтой.
ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг билээ.
Ikon.mn