Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно 2020/11/11 Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв. Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм. FacebookХуваалцах TwitterЖиргэх Холбоотой мэдээ УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа 2020/11/11 Хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов 2020/11/11 415 мянга гаруй чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлгэлээ 2020/09/30 Алтанбулаг боомтыг бүрэн хаав 2020/03/26 Баянхошуу, Хавирга боомтыг түр хугацаагаар хаах хүсэлт гаргажээ 2020/01/28 сэтгэгдэл