УИХ-ын чуулгын хуралдааны танхимд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шилэн хаалт тавьсан билээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүдийн зарим нь шилэн хаалтыг авсан байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Хямралын үеийн менежмент боломжоор хангахад чиглэх ёстой. Парламентын судалгааны хүрээлэн судалж үзсэн. Олон улсын парламентууд шилэн хаалт тавьж, хурлын үйл ажиллагааг явуулж байна. Дэлхий эдийн засгаа унагахгүйн тулд үйлчилгээний газрууддаа ч шилэн хаалт хийж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж ажиллаж болно гэдгийг ярьж байгаа. Энэ жишгээр үлгэрлэл үзүүлэхийн тулд УИХ танхимдаа шилэн хаалт тавьсан. Үүнийг зарим хүн эсэргүүцэж байна. Урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг олон улсын туршлага дээр суурилж нэвтрүүлэх хэрэгтэй. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Харин зарим гишүүд шилэн хаалтаа авсан байна. Халдвар алдвал хэн хариуцах вэ. Эргэж буцсан шийдвэр хохиролтой шүү. Шилэн хоргоо авсан хүмүүс анхаараарай" гэлээ.