Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын объектод байнгын ариутгал хийж, алба хаагчдад гар ариутгагч, спирт, амны хаалт, нэг удаагийн бээлий, шаардлагатай алба хаагчдад хамгаалалтын хувцас зэргийг олгожээ.
Мөн тус байгууллагын зүгээс өглөө бүр алба хаагчдын амыг царван, сода, жамц давсны уусмалаар, гарыг нь санитол, санитас зэрэг ариутгагч шингэнээр ариутгаж, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж байна
Түүнчлэн Цагдаагийн газрын төв байр, Эрүүлжүүлэх, саатуулах байр, шүүхийн байрны үүдэнд зориулалтын ариутгагч бодистой гишгүүрийг алба хаагчид, иргэдийн нүдэнд ил харагдах газар тавьсан аж.
Мөн халдвараас сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг ил харагдах газруудад байршуулсан аж. Тус цагдаагийн газраар үйлчлүүлж байгаа иргэдийн гарыг ариутгагч шингэнээр ариутгаж, амны хаалт хэрэглээгүй иргэдэд амны хаалт зүүлгэн нэвтрүүлж байгаа юм.
Montsame.mn