Шинэ төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Амны хаалт тогтмол зүүж, эрүүл ахуй сайн сахих нь вирусын халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд амны хаалттай иргэдэд үйлчлэх шаардлага бүхий албан бичиг хүргүүлжээ. Өнөөдөр 08:00 цагт нийтийн тээврийн хэрэгсэлд шалгалт явуулахад зорчигчдын бараг тал нь амны хаалтгүй байжээ. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүлгэхийн тулд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болж болсон байна.