УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй томоохон бүлгийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Энэ бүлэг хүмүүст зориулсан ямар ажил хийж байгаа вэ" хэмээн тодруулав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ чиглэлд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Тухайлбал, хамтарсан баг тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, айл өрхөөр явж судалгаа хийх зэрэг ажлыг 2021 оноос хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв.