• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

АН-ын шинэчлэлийн хувь заяа Дээд шүүхийн шийдвэрээс хамаарна

2020/12/24
Ардчилсан нам хоёр ч удаа хойшлуулаад байсан X Их хурлаа өнгөрсөн амралтын өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Хуралд бүх аймаг, есөн дүүрэг, 100 гаруй сумаас 2000 орчим гишүүн, төлөөлөгч оролцож, Үндсэн дүрмээ баталжээ. АН УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш сэхэл авч чадалгүй байсаар дараагийн сонгуульд дахин ялагдсанаар давхар "шок”-оосоо гарч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд дарга, цэрэг, албан тушаалын байнгын "зодоонтой” явж ирсэн АН-ын эвлэрэх талбар намын Их хурал нь байв. Харамсалтай нь, тэд чадсангүй, хоёр талд гарч маргалдсаар Их хурлаа өндөрлүүллээ. АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан. АН-ын Их хурлаас олон нийт намын шинэ дарга хэн болох, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар урьдчилсан дүр зургийг харахыг хүлээж байв. Гэвч энэ хүлээлт талаар болсон. АН Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан ч намын даргаа сонгосонгүй. Цаашилбал, шинээр баталсан Үндсэн дүрмийн шинэчлэл нь гацаанд орж магадгүй бололтой. Тэд Үндсэн дүрмийн өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн ч АН-ын дарга асан С.Эрдэнэ Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь АНын шинэчлэлийг гацаахаар шийдсэн алхам болов. Тэрбээр "Хэрэв Их хурлаар шинэ дүрмийг баталбал АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваанаас тамгаа авч, цагдаад хандана” хэмээн мэдэгдсэн. Мөн Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, хууль бус Их хурлын шийдвэрийг хүчингүй болгоно гэдгээ ч ил далд хэлж байв. Тиймээс АН-ын шинэ Үндсэн дүрэм Улсын Дээд шүүхийн босгыг давах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. 
 С.ЭРДЭНИЙН ЭХНИЙ АЛХАМ АН-ЫН ТАМГЫГ ЭРГҮҮЛЭН АВАХАД ЧИГЛЭЖЭЭ 
АН уг нь 2019 онд намын Их хурлаараа Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Ингэхдээ 21 аймаг, 330 сум, 172 хороо, бүх гишүүнээр хэлэлцүүлж, саналыг нь тусгасан гэдэг. Анх удаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр гишүүдийн оролцоог маш сайн хангасан хэмээн намын удирдлагууд нь тухайн үед онцолж байв. Тодруулбал, өмнөх Үндсэн дүрэмд Үндэсний бодлогын хорооны гишүүд нь анхан шатандаа орж ажиллахгүй бол улс төр нь зогсох буюу намын гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай, гишүүн төвтэй, бүх гишүүний сунгаагаар гарч ирдэг дүрмийн заалт байв. Тэгвэл шинээр баталсан дүрэмд буцааж фракцын дүрэмтэй болгож байгааг АН-ын дарга асан С.Эрдэнэ шүүмжилсэн. Түүний хувьд Үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Тиймээс дээр хэлсэн үйлдлүүдээ хэрэгжүүлж эхлэв бололтой. Ц.Туваанаас намын тамгаа буцаан авах эхний алхмаа хийж эхэллээ. Тэрбээр Ц.Тувааны ашиглаж байгаа АН-ын тамгыг хүчингүй болгож, шинээр хийлгэх зөвшөөрөл олгох хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан байна. Хүсэлтэд "С.Эрдэнийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн АН-ын VII Их хурлын 03 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн. Тиймээс АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц.Тувааны ашиглаж байгаа АНын 11172378445 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ. Үүнээс харахад С.Эрдэнэ намын даргын суудлыг бусдад тийм ч амар өгөхгүй бололтой. Нэгэн цагт нэг намын дарга, дэд дарга хэмээн хамтран ажиллаж байсан Ц.Тувааныг АН-ын даргын түр эрхийг чөлөөлсөн А49 дүгээр тушаал гаргаснаа ч Их хурал зохион байгуулахтай зэрэгцэн олон нийтэд хүргэв. 
Уг нь тэрбээр 2020 оны сонгуульд намаа ялагдалд хүргэсэн гэдэг шалтгаанаар хариуцлага хүлээж намын тамга, тэмдгээ Ц.Туваанд өөрийн гараар шилжүүлэн өгсөн юм. Энэ өдрөөс эхлэн С.Эрдэнийг намын даргын суудлаасаа бууж, АН-ыг албан ёсны даргагүй болсон гэж ард түмэн ойлгож ирсэн. Гэтэл намын Их хуралтай зэрэгцэн "Би намын дарга хэвээрээ байгаа” хэмээн С.Эрдэнэ хаанаас ч юм гарч ирээд, намынхаа тамга, тэмдгийг булаацалдах болов. 
Хэрэв тэр намын дарга хэвээр байсан бол түүнд намын Их хурлаа товлон хуралдуулж, дараагийн шинэ даргадаа тамга, тэмдгээ албан ёсоор хүлээлгэн өгөх эрх байсан. Гэтэл тэр намын даргын суудлаа түр орлон гүйцэтгэгчид шилжүүлчихээд Их хурлаа зохион байгуулж, намын шинэ дүрмээ баталсантай зэрэгцэн намын дарга хэвээр байгаагаа зарлаж байгаа нь АН-ыг муу дээр муухай харагдуулж байна. Энэ намд эмх замбараа, хууль дүрэм гэж үгүй болсон бололтой. 
АН ШИНЭ ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ДАРГАА СОНГОЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 
30 жилийн түүхтэй АН-д шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Харин шинэчлэлийг шинээр сонгогдох намын дарга хийнэ гэсэн хүлээлт намын гишүүд, дэмжигчдийнх нь дунд бий. Харамсалтай нь, АН Их хурлаараа шинэ даргаа сонгож чадсангүй. Учир нь, АН Үндсэн дүрэмдээ намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог байсныг өөрчилж, Үндэсний бодлогын хороо, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгохоор болгож өөрчлөн дэмжжээ. Ингэснээр намын даргыг сонгох үйл явцыг шинэ дүрмийн дагуу зохион байгуулахын тулд Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлага үүсээд буй. Учир нь, АН Их хурлаас гаргасан дүрмийн өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Шүүхээс дүрмийн өөрчлөлтийг нь хүлээн зөвшөөрвөл намын даргаа Их хурлаасаа сонгодог болно, эс зөвшөөрвөл бүх гишүүний саналаар намын даргаа сонгох юм. Тиймээс АН-ын энэ удаагийн намын даргаа сонгох үйл явц Дээд шүүхийн шийдвэрээс хамаарах нь. 
"Ц.ЭЛБЭГДОРЖ АН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨЖ МАГАДГҮЙ” 
АН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн С.Эрдэнийг тамга, тэмдгээ шилжүүлсэн өдрөөс эхэлсэн гэж хэлж болно. Ер нь АН-ын Их хурлын тов сонсогдож эхлэхтэй зэрэгцэн АНын ах нарын улс төрийн амьдрал идэвхжиж эхэлсэн. АН өнгөрсөн наймдугаар сард хийхээр товлож байсан Их хурлын өмнө намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн хүсэлтийг авч байв. Тухайн үед 10 орчим хүн намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын нэр дуулдаж байв. АН-ын даргын нэр дэвшилтэд хязгаар тавиагүй. Шинэ Үндсэн дүрэмдээ намын даргын шалгуурыг тавьсан. Тиймээс шинээр баталсан дүрмийг Дээд шүүхэд бүртгэсний дараа нэр дэвшилтийг шинээр зохион байгуулах юм байна. Харин энэ удаад Ц.Элбэгдорж тэргүүтэй фракцын толгойлогч нар нь намын даргад нэр дэвшиж, өрсөлдөх чимээ дуулдаж эхэллээ. Ардчилсан залуучуудын холбооны бодлогын зөвлөлийн дарга П.Мөнхтулга "Хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгч, АН-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж улс төрийн идэвхжлээ хийгээд, намын даргад өрсөлдөнө хэмээн яриад явж байна. Дахиад олон фракцын толгойлогч нар намын даргад нэр дэвшинэ гээд явж байгаа сонсогдлоо. Хэрэв үнэн бол энэ байдал АН-д дэвшил биш ухралт авч ирнэ” гэжээ. АН-ын гишүүд, залуучуудын хувьд нэр цэвэр, залуу, шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хийж чадах даргыг хүсэж байгаа юм. Харамсалтай нь, АН-ын ах нар ардчиллыг залуучуудаасаа харамлаж, өөрсдөө намын дарга болох гэж улайрч байгаа нь энэ намд эрс шинэчлэл авчрах хүслийг мохоож байна. Энэ тухайд Ардчилсан залуучуудын холбооны бодлогын зөвлөлийн дарга П.Мөнхтулга "Манай намын 1970-1980-аад оныхонд АН-ыг шинэчилж чадах залуучууд олон бий. Гэвч манай ах нар нам дотор институцын зарчим бариагүй, үе үеийн төлөөллийг бэлдэж гаргаж ирээгүй. Залуучуудаа эрх барих процесст оролцуулаагүй балаг одоо гарч байна. 
Ялангуяа, манай 1970-аад оныхныг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхээсээ илүүтэй "Нэг ардчилал”, "Шонхор”, "Алтангадас” зэрэг фракц хоорондын дайндаа авч байлдаад нөгөө хэд нь эвлэх орон зайгүй болтлоо "тулалдчихсан” байна. Яг ний нуугүй хэлэхэд, манай 70-аад оныхонд эвлэж нэгдэх дүр зураг хомс харагдаж байгаа. Хаа очиж 80-аад оныхон харьцангуй хоорондоо эвтэй, хүлээн зөвшөөрөл, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх гэж оролддог юм байна. 
Энэ улс орныг цааш нь авч явахын тулд АН-ыг дараагийн хүчтэй үед залгамжлуулж, энэ үеийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, тэр үе нь ч юу чаддагаа харуулах цаг болсон” гэжээ. АН залуусаа дэмждэггүй, залуусынхаа үгийг сонсдоггүй нам гэдгээ аль эрт харуулсан. Гэсэн хэдий ч дараагийн даргаа залуу үеэсээ сонгох уу, хуучин ах нараасаа улираах уу гэдгээс энэ намын хувь заяа тодорхой болно. Ямартай ч АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ өөрчилж баталсан. Хэрэв Улсын Дээд шүүх АН-ын шинэ дүрмийг хууль бус гэж үзвэл Их хурлын шийдвэр хүчингүй болно. Ингэснээр АНын Үндсэн дүрмийн шинэчлэл гацаанд орж, АН бужигнаж эхлэх дүр зураг л харагдаж байна. 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

АН-ын тамга хэнд байна вэ?

2020/12/21

Сонгуульд оролцох эвслүүд

2020/03/23

Гурван нам нэгдэж "Та бидний эвсэл" нэрээр сонгуульд оролцохоор болжээ

2020/03/23

АН Үндэсний бодлогын хороогоо цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлнэ

2020/03/16

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт санал авах үндэсний iv аяны хоёрдугаар шат эхэллээ

2020/03/03
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola