Дархан-Уул аймаг коронавирусийн халдваргүй "Ногоон бүс" болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн тухай тус аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр "Аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12,000 иргэнийг хамруулж хариу "СӨРӨГ" гарсан учраас Дархан-Уул аймаг "Ногоон бүс" болж албан ёсоор зарлагдах боломж бүрдлээ.
Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.
2021 оны нэгдүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулна. Үүнд;
- ОУ-ын байгууллагууд
- Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
- Зочид буудлууд,
- Спорт заал танхимууд, /ЕБС спорт зал/
- Фитнесс, иог, spiniing
- Теннис, билльярд төвүүд,
- Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
- Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
- Нэг цэгийн үйлчилгээ
- Саун бассейн
- Нийтийн халуун ус
- Гоо сайхан
- Мэргэжлийн түр сургалтууд
- Сүлжээний бизнес
- Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах
Дээрх үйл ажиллагааг эрхлэхдээ МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллана" гэсэн байна.