УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг өнөөдөр /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товлосон байна.
Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон.
Харин Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.