Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга С.Галбадрах болон Монгол Улсын гавьяат багш Д.Амгалан, боловсрол судлаач Р.Батжаргал, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, профессор Л.Сувдаа, Монгол Улсын гавьяат багш Х.Батмөнх, Мандах Бүртгэл Их Сургуулийн захирал Ц.Баттогтох, ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн албаны дарга П.Ганхуяг нар оролцлоо. Хэлэлцүүлгээр СӨБ, ЕБС-иудын хөгжлийн төлөв байдал, сургалтын үй ажиллагаа, багшийн хөгжлийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. 2021 оны 1 дүгээр улиралд багтаан бодлогын баримт бичгийг боловсруулах үйл ажиллагаа хийгдэхээр төлөвлөгдөж байна.