Х.Нямбаатар: Дубайн болон, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр өглөө 10 цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар гарч ирэн Засгийн газар болоод Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, шинээр томилогдох ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын байр суурийг дамжуулж, өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ.
Тодруулбал, "20 градусын хүйтэнд гадаа сууж эрүүл мэндээ хохироохгүйгээр төрийн ордонд хамтарч ажиллах хүсэлт тавьлаа. Учир нь "Оюутолгойн асуудлыг өлсгөлөнгөөр шийдэхгүй, хэлцлээр шийднэ. Монголчууд Оюутолгойн асуудал дээр эхлээд дотроо нэгдэх ёстой. Риотинтотой нэг цонхоор харьцах ёстой.