Шинэ сайд Л. Энх-Амгалан нь Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Ахиад ч үргэлжилж 3 хоногт багтааж бүх мэдээллээ авна. 3 хоногт ажлаа эрэмбэлнэ.
Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн дарамт очихгүй. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого барьж ажиллана. Бас хурд ажлын бүтээмж л нэхдэг гэдгээ хэлэн хамтарч ажиллана хэмээн өөрийн нүүр номын хуудсандаа мэдээллээ.